Импортын барааны үнэ 54 хувиар өсжээ
2022-08-17 11:56

 

Энэ оны эхний долоон сарын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа танилцуулав.

 

Хэрэглээний үнийн өсөлт буюу инфляц 15.7 хувьтай гарчээ. Үүний 6.3 нэгж буюу 40 хувийг нь хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт эзэлжээ. Сүүлийн нэг жилд хүнсний үнэ 83 хувиар өсжээ. Төмс, цагаан будааны үнэ хамгийн өндөр хувиар өсжээ. Импортын барааны үнийн өсөлт 54 хувиар өссөн байна. Үүнд дэлхийн зах зээлд шатахууны үнэ өссөн нь нөлөөлжээ. Энэ бүлгийн үнэ сүүлийн нэг жилд 39 хувиар өссөн байна.       

 

Уул уурхайн орлогын нөлөөгөөр улсын төсвийн орлого 1  их наяд төгрөгөөр өсжээ. Гэвч улсын төсвийн зардал мөн тэр хэмжээгээр өсжээ.

 

Энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 1.9 хувиар өсжээ. Гадаад худалдаа сүүлийн нэг жилд 1.7 тэрбум ам.доллараар, импорт 924 сая ам.доллараар нэмэгджээ. Энэ оны эхний долоон сард гадаад худалдааны тэнцэл 1.7 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Үүнд нүүрсний экспортын биет хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс өссөн нь нөлөөлжээ. Одоогоор манай улс 11 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оныхоос 700 мянган тонноор илүү байна. Харин төмрийн хүдэр (2 дахин), газрын тосны экспорт (80 хувиар) буурчээ.   

 

Төлбөрийн тэнцэл 1 тэрбум ам.долларын алдагдалтай гарчээ. Учир нь урсгал данс, бараа үйлчилгээний анхдагч данс 1.1 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн байна. Импортын төлбөр, манай иргэд гадагшаа аялж жуулчилсан, гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын ашиг нэмэгдсэн нь үйлчилгээний урсгал дансны алдагдалд нөлөөлжээ.  

 

Shuud.mn
Сонин хачин