Илон Маск: Тоглосон юм аа
2022-08-17

Наймдугаар сарын 17-ны өглөө гадаадын хэвлэлүүдээр Илон Маск "Манчестер Юнайтед" клубийг худалдан авах гэж байгаа талаарх мэдээлэл гарсан. Хэвлэлүүд түүний Твиттер дэх мэдээллээс иш татан ийнхүү дамжуулсан юм. Энэ жиргээнийхээ талаар Илон Маск тайлбарлажээ. 

 

"Энэ Твиттер дээр гарсан аль эртний наргиа. Би ямар ч спортын баг худалдаж авахгүй" хэмээн Илон Маск өгүүлжээ.

 

"Манчестер Юнайтед" нь Английн мэргэжлийн хөлбөмбөгийн клуб юм. Анх 1878 онд "Ньютон Хит" нэртэйгээр байгуулагдаж, 1902 онд "Манчестер Юнайтед" болж нэрээ өөрчилсөн. Энэ клуб дэлхийн хамгийн алдартай хөлбөмбөгийн клубүүдийн нэг  юм.

Shuud.mn
Сонин хачин
Twitter shuudee gadnii medeelliin site ch geh shig xaxa
2022-08-17