Манжуурт COVID-19-ийн нэг тохиолдол илэрч, хотод хөл хорио тогтоов

img

Өвөр Монголын Манжуур хотод коронавирусийн халдварын нэг тохиолдол илэрсний улмаас 150 мянган хүн амтай энэ хотод хөл хорио тогтоосон талаар КП агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, наймдугаар сарын 16-ны үдшээс эхлэн энэ хот руу зөвхөн тахалтай тэмцэх ажилд дайчлагдсан болон хангамжийн тусгай тээврийн хэрэгслүүдийг л нэвтрүүлэх болсон байна. Халдвар илэрсэн хорооллыг бүрэн хааж, оршин суугчдыг гэрээсээ гарахыг хоригложээ. 

 

Хөл хорио тогтоосон тул нийтийн тээврийг зогсоож, худалдаа, үйлчилгээний төв, кинотеатр, спорт танхим, кафе, зоогийн газруудыг хааж, оршин суугчдыг нэн шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг зөвлөсөн байна. 

 

Хуримын ёслол зэрэг олон хүнийг хамарсан бүхий л арга хэмжээг хойшлуулж, оршуулгыг цөөн хүн оролцуулан хийхийг зөвшөөрчээ. Мөн хотын бүх хүн ам гурван удаа шинжилгээнд хамрагдах журам гаргасан байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1 гэж худлаа даа
2022-08-17