Хойд Солонгос Японы зүгт хоёр пуужин харважээ

Хойд Солонгос Японы зүгт Шар тэнгист хоёр далавчит пуужин харважээ. Энэ талаар Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамнаас авсан эх сурвалжтайгаар Ёнхап агентлаг мэдээлсэн байна.
Ёнхап агентлагийн мэдээлснээр, Хойд Солонгосын хөөргөсөн хоёр далавчит пуужингийн төрөл тодорхойгүй, мөн пуужин хөөргөсний улмаас ойр орчимд хор хохирол учирсан талаарх мэдээлэл гараагүй байгаа аж.
Энд дуулгахад, 2022 он гарснаас хойш Хойд Солонгос 20 гаруй удаа пуужингийн туршилт хийсэн юм. Тухайлбал, зургадугаар сарын тавны өдөр гэхэд л БНАСАУ нэг дор дөрвөн пуужин хөөргөж байлаа. Тухайн үед хөөргөсөн пуужингуудын нислэгийн дээд өндөр нь 50-100 км, харин тусгал нь 300-400 км байсан талаар Өмнөд Солонгос мэдээлж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ