"Намрын ногоон өдрүүд" оролцох иргэн, ААН-ээс төлбөр, хураамж авахгүй
2022-08-17

НЗДТГ-аас жил болгон "Намрын ногоон өдрүүд" болон хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдааг зохиогддог билээ. 

 

Эдгээр худалдаа, үйлчилгээг хэрхэн зохион байгуулах талаар Нийслэлийн захирагчийн ажлын албаны хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал, Хөдөө аж ахуйн газрын газар тариалан мал аж ахуйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Сүхбаатар нар мэдэгдэл хийлээ. 

 

Тэрбээр Нийслэлийн есөн дүүрэгт наймдугаар сарын нэгнээс эхлэн 31 байршилд төмс, хүнсний ногооны худалдааг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар долоон дүүргийн 17 байршилд 186 цэг иргэдэд үйлчилж байна.

 

Орон нутгаас ирсэн ногоочдоос төлбөр болон нэмэлт түрээс авахгүйгээр худалдааг зохион байгуулж буй аж. Мөн 2022-2023 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлийн есөн дүүрэгт 22 байршилд хичээлийн хэрэгслийн худалдааг зохион байгуулахаар бэлтгэж байна.

 

Батлагдсан байршлуудад иргэн, аж ахуйн нэгжүүд асар, майхнаа өөрсдөө бэлтгэн авч ирээд үнэ, төлбөргүйгээр худалдаа, үйлчилгээ явуулах боломжтой гэж Нийслэлийн захирагчийн ажлын албаны хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал мэдэгдлээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Сайн байна. Иргэдээ ингэж дэмжиж байх хэрэгтэй!
2022-08-18
Hovdiin most sumiin haryat baasanjav hogiin hulgaich 25rbaaziin hogiin hulgaich baasanjav avto kambinatiin adgiin hulgaich baasanjav
2022-08-17