Британийн инфляци өнгөрсөн зуунд хүрсэн хамгийн дээд үзүүлэлтийг давжээ
2022-08-17 16:00


Долдугаар сарын дүнгээр Их Британид инфляцийн албан ёсны үзүүлэлт өнгөрсөн зуунд бүртгэгдэж байсан хамгийн дээд үзүүлэлтийг давж, 10,1 хувьд хүрсэн талаар Ройтерс агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, зургадугаар сартай харьцуулахад хэрэглээний үнэ 0,7 хувиар өссөн байна. Энэ нь 1982 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон гэж эдийн засагчид дүгнэжээ. 

 

Харин хүнсний инфляци үүнээс өндөр буюу жилийн дүнгээр 12,3 хувьтай гарсан нь 1981 оны гуравдугаар сард бүртгэгдэж байсан үзүүлэлтээс ч давж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин