Крымд Украин дуу захиалсан үйлчлүүлэгч торгуулж, дижей нь баривчлагджээ
2022-08-18

Щелкино суурингийн караокегаар үйлчлүүлсэн эр Украин дуу захиалсныхаа төлөө торгуулжээ. Энэ талаар Коммерсант сонин мэдээлсэн байна. 

 

"Иргэн Украины "Дикое поле" гэх үндсэрхэг дууг цэнгээний газрын дижейд хэлж захиалсан. Энэ дуу явах үед дэлгэцэн дээр ОХУ-ын Зэвсэгт хүчний нэр хүндэд халдсан дүрс бичлэг, түүнчлэн Орост хориотой "Азов" батальоны бэлгэдэл гарч байсан" хэмээн Крымийн Лениний дүүргийн шүүх Коммерсант сонинд мэдээлсэн байна. 

 

Ингээд тухайн үйлчлүүлэгч эрийг Оросын армийн нэр хүндийг унагасан гэх заалтаар захиргааны хэрэг зөрчилд буруутай хэмээн үзжээ. Улмаар шүүхээс түүнд 50 мянган рублийн торгууль оноосон байна. Шүүх хурлын үеэр иргэн буруугаа хүлээж, хэт их согтсон байсан тул ийм үйлдэл гаргасан хэмээн мэдүүлсэн гэнэ.

 

Харин цэнгээний газрын дижейг нацист бэлгэдэл түгээн дэлгэрүүлсэн гэсэн заалтаар 10 хоног баривчилжээ. Тэрбээр үйлчлүүлэгчийн хүсэлтээр клип тоглуулсан, гэхдээ агуулгыг нь мэдээгүй байсан хэмээн мэдүүлсэн гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хэдэн жилийн өмнө Улаан Үдэд эмнэлэгт оросоор ярьсангүй буриадаар ярьлаа гээд бөөн хэл ам болж байсныг санаж байна. Ийм улсад дайны үед аргагүй2
2022-08-18
эвийдээ энэ мангад яг хойд солонгос боллоо шүү...
2022-08-18