Саудын Арабт оюутан эмэгтэй Твиттерийн постноос болж 34 жилийн ял сонсжээ
2022-08-18

Саудын Арабын харьяат оюутан эмэгтэй хүний эрхийг хамгаалагчдын постыг бусадтай хуваалцсаныхаа төлөө 34 жилийн ял сонссон талаар The Guardian сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 34 настай, хоёр хүүхдийн ээж аль-Шебаб Их Британид байнга оршин суудаг, Лидсийн их сургуульд сурдаг аж. тэрбээр 2020 оны 12 дугаар сард сургуулийнхаа амралтаар гэр бүлээ Их Британи руу авч явахаар Саудын Арабт ирсэнийхээ дараа баривчлагджээ.

 

Анхандаа шүүх түүнийг "эмх замбараагүй байдал, нийгмийн аюулгүй байдлыг тогтворгүй болгох зорилгоор вэб сайт ашигласан" хэмээн буруутгаж, зургаан жилийн хорих ял оноосон байна. Ийм шийтгэл оногдуулах болсон нь эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэж байсан улс төрийн хоригдлуудыг суллахыг уриалсан жиргээ, хүний эрхийг хамгаалагчдын постыг бусдад түгээсэнтэй холбоотой аж. 

 

Улмаар 2022 оны наймдугаар сарын 15-нд болсон шүүх хурлаар түүний ялыг 34 жил болгон нэмжээ. Түүнийг эмх замбараагүй байдал үүсгэх зорилготой этгээдүүдэд тусламж үзүүлсэн гэсэн үндэслэлээр нэмж ялласан байна. Ингээд эмэгтэйг 34 жилийн хугацаанд Саудын Арабаас гарахыг хориглосон гэнэ. Шүүхийн шийдвэрийг давж заалдах боломж бий хэмээн эх сурвалж мэдээлжээ.

 

The Guardian сонины онцолсноор, аль-Шебаб нэртэй идэвхтэн байгаагүй гэнэ. Түүний инстаграм хаягийг ердөө 157 хүн дагадаг бол Твиттерт 3000 хүрэхгүй дагагчтай аж. Твиттерт улс төрийн сэдвээр төдийлөн жиргэдэггүй, ихэвчлэн хүүхдүүдийнхээ зургийг, амьдралынхаа талаар нийтэлдэг байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Саудын Арабад төрөх минь яав даа. Улны пизда Монголд төрсөндөө харамсаж байна
2023-04-19
Dolgoon nuuriin batsuh hogiin hulgaich shuu
2022-08-18
Puuuhahaha Anu-d bol zugeer l tsaashina haruulchihdag sh dee. Ard irgedee, holbootnuudaa dandaa chagnaj tagnaj baidag. anu-iin Ardchilal nerend huurtsan olon hun baih yum aa
2022-08-18
059:
Ene bas khoid solongos shig khunii erkhiig ulandaa gishgej nyatsalsan uls bnaa.....az bol yaj iim ulsiin irgen bolj turuugui yum be...
2022-08-18
ЗОЧИН:
АРДЧИЛАЛЫН ҮНЭ ЦЭНИЙГ ХҮН БҮР МЭДЭЖ ХАМГААЛЖ ӨӨРИЙНХӨӨ ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ БАЙХ
2022-08-18
Хүний эрх зөрчигдөнө гэж энийг хэлнэ. Ингүүлэхгүйн тулд АНУ болон Европ дэлхий даяараа тэмцдэг. Хойд хөршид маань цэргийн тусгай ажиллагаа гэж хэлэхгүй дайн гэж хэлээд, дайныг эсэргүүцэж байна гэж хэлээд шоронд орж байна.
2022-08-18
Puuuhahaha Anu-d bol zugeer l tsaashina haruulchihdag sh dee. Ard irgedee, holbootnuudaa dandaa chagnaj tagnaj baidag. anu-iin Ardchilal nerend huurtsan olon hun baih yum aa