Зарим банк тодорхойгүй шалтгаанаар зээл олголтоо хязгаарлажээ
2022-08-18


Сүүлийн саруудад "банк, ББСБ-ууд зарим зээлээ зогсоож цөөн төрлийн зээл олгож байна" гэх мэдээлэл цахим орчинд тархаад байгаа юм. Арилжааны банкууд зээл олгохоо түр хугацаагаар ийн зогсоосон нь банкнаас их хэмжээний зээл авч хөрөнгө оруулалт хийх сонирхолтой бизнес эрхлэгчдэд “банкууд зээл олгох нөөц мөнгөгүй болчихоогүй байгаа" гэсэн хардлага төрүүлж эхлээд байна. Банкууд үнэхээр зээл олголтоо танасан уу? Энэ талаар зарим арилжааны банктай  холбогдон  тодрууллаа. 


Төрийн банк:  Зээлийн хэмжээнээс хамаарч ‘Цалингийн зээл, малчны зээл, хадгаламж барьцаалсан зээлүүд олгогдож байна. Бусад төрлийн зээл олгохгүй байгаа. Энэ хязгаарлалт наймдугаар сарын 31-ныг  дуустал үргэлжилнэ.


ХААН банк: Манайх одоогоор “Цалингийн зээл, хадгаламж барьцаалсан зээл, ипотекийн зээл мөн дээрээс нь тэтгэврийн зээл зэрэг гарч байна. Бусад зээлүүд тодорхойгүй хугацаагаар олгогдох боломжгүй байна. 


Голомт банк: "Манай банкны зүгээс бүх төрлийн зээл хэвийн олгогдож байгаа. Ямар нэг тасалдсан, хязгаарласан асуудал байхгүй"


Худалдаа Хөгжлийн банк: "Манай банк цалингийн зээл, тэтгэврийн зээл, автомашины зээл олгож байна. Бусад төрлийн зээлийг хязгаарлалттайгаар, тодорхойгүй хугацаагаар удаашралттай байна. Ирэх сараас хэвийн болох байх.


Хас банк: "Одоогоор цалингийн зээл, өрхийн зээл гарч байна. Манай банк шинээр зээл судлахгүй байгаа. Тиймээс анх удаа зээл авах гэж байгаа иргэдэд зээл олгох боломжгүй гэсэн үг. Харин өмнө нь зээл авч байсан бол дахин судлуулж байж зээл авч болно"


Төв банк: “Банкнуудын зээл олгох, эсэх нь тухайн банкны дотоод үйл ажиллагаанд хамаарах асуудал. Монголбанкнаас зээл олго, зээлээ зогсоо гэх агуулгаар ямар нэг чиглэл өгөх, тушаал шийдвэр гаргах боломжгүй, хуулиар хориотой” гэлээ. 

 

Үүнээс үзэхэд барилга, Арилжааны банкнууд уул уурхай, нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжид зээл олгохгүй байна. Харин хадгаламж барьцаалсан зээл, цалин, тэтгэвэр болон ипотекийн зээлийг хэвийн олгож байгаа аж. Учир нь мөнгөний ханш унаж, хилийн нэвтрэх хурдаас хамаарч нүүрс тээвэр, барилга байгууламж удаашралтай байгаа тул банкууд дотооддоо ийнхүү арга хэмжээ авч эхэлсэн байж болзошгүй байна. 
 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Төрийн банк цалингийн зээл олгохгүй гэж бна лээ, 8 сар дуустал
2022-08-18