Япон улс БНХАУ-д эсэргүүцэл илэрхийлэв

Японы Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Такэо Акиба Хятадад айлчилж, Хятадын Коммунист намын Төв хорооны гадаад харилцааны комиссын тэргүүн Ян Жечитэй хэлэлцээ хийжээ. Энэ талаар Kyodo агентлаг дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Такэо Акиба, Ян Жечи нар хоёр орны хоорондын цогц, тогтвортой харилцааг хөгжүүлэхэд чиглэгдсэн яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцжээ. Түүнчлэн Тайванийг тойрсон нөхцөл байдал хурцадсан асуудлыг талууд хэлэлцсэн байна. Энэ үеэр Японы тал Тайвань арлыг тойрон хийсэн Хятадын цэргийн сургуулилалтад харамсаж, эсэргүүцэл илэрхийлжээ.
Эргэн сануулахад, наймдугаар сарын хоёрны өдөр АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Хятадын эрх баригчдын удаа дараагийн анхааруулгыг үл хайхрхан Тайваньд айлчилсан юм. БНХАУ энэ айлчлалыг эрс эсэргүүцэж, улмаар Тайванийг тойрон цэргийн сургуулилалт хийж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ