“Цэргийн ралли-2022” тэмцээнээс хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ
2022-08-18

 

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулж буй “Цэргийн ралли-2022” олон улсын тэмцээний хоёрдугаар шат буюу "Нэг бүрийн уралдаан" ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсад энэ сарын 17-нд амжилттай зохион байгуулагдлаа.

 

Тэмцээний дүнгээр Камаз “4х4” ангилалд чиглүүлэгч, Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн Автотехникийн засварын цехийн агрегат засварын хэсгийн дарга, ашиглалтын инженер ахлах дэслэгч М.Шийрэвноров, жолооч Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн засварын тасгийн дарга, машины дарга ахлах ахлагч Б.Баатархүү нар хүрэл медаль, Урал “4х4” ангилалд чиглүүлэгч Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн Инженерийн засварын цехийн дарга ахмад Б.Ариунбаатар, жолооч Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн Тээврийн салааны ахлагч сургагч ахлагч Х.Ширмэнхоовон нар мөнгөн медаль хүртлээ.

 

 

Мөн Урал “6х6” ангилалд чиглүүлэгч Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн Техникийн бага мэргэжилтэн бэлтгэх сургалтын төвийн Замын хөдөлгөөний дүрмийн ахлах багш ахлах дэслэгч Б.Мөнгөнхуяг, жолооч Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн Тээврийн салааны жолооч ахлах ахлагч Б.Алтанхуяг нар мөнгөн медаль хүртсэн байна.

 

 

Ташрамд дурдахад, өнөөдөр тэмцээний 3 дугаар шатанд багийн буудлага (5.45 мм-ийн АКМС-74) болон пулемётын (7.62 мм-ийн ПКТ) буудлагын тэмцээнтэй бол маргааш тэмцээний 4 дүгээр шат буюу багийн уралдаанд Монголын баг тамирчид тус тус өрсөлдөнө гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин
DR. ADITYA:
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-08-18
Дрон л хөгжүүлэх хэрэгтэй байна даа
2022-08-18