АНУ, Тайвань албан ёсны худалдааны хэлэлцээ эхлүүллээ

АНУ-ын төлөөлөгчид Тайванийн эрх баригчидтай худалдааны салбар дахь санаачилгаар албан ёсны хэлэлцээ эхлүүлсэн гэж Тайвань дахь АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар мэдээлжээ.
"Манай хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг гүнзгийрүүлж, инноваци, эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэх хэлэлцээг бид Тайваньтай эхлүүлж байна" хэмээн АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн орлогч Сара Бьянки мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулсан байна.
Тайвань дахь АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газрын онцолсноор, хэлэлцээрийн тодорхой хөтөлбөрийг боловсруулсан, хөтөлбөрийн хүрээнд харилцан худалдааг хялбаршуулах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх, ялгавартай худалдааны саад бэрхшээлийг арилгах зэрэг олон талт асуудлыг хэлэлцэх аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ