Ч.Өнөрбаяр: Монгол Улсын үндсэн цэцийг татан буулгах цаг нь болсон
2022-08-18

 

АН ээлжит мэдээллийн цаг үеийн асуудлаар  мэдэгдэл хийх гэж байна.  Хэвлэлийн хуралд Ардчилсан намын ЕНБД Ч.Өнөрбаяр, Нарийн бичгийн дарга О.Баасанхүү, Ардчилсан Ахмадын Холбооны тэргүүн Б.Батсайхан болон бусад удирдлагууд Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах болсон талаар, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Ардчилсан Ахмадын Холбооны хурал, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны хурал болон бусад асуудлаар мэдээлэл хийв. 

 

 

Ардчилсан намын ЕНБД Ч.Өнөрбаяр:

 

Үндсэн хуулийн цэц гээд байгууллага бол ардчилсан үндсэн хуулиар дэндүү их тоглолоо.

 

Эрх баригч нар ҮХЦ-ийг улстөрийн хэрэгсэл болгож ашиглаж ирсэн. ҮХЦ бол эрх баригч нарт таалагдсан шийдвэр гаргадаг биеэ үнэлэгч есөн хүн болж хувирсан байна. ҮХЦ дотор байгаа хүнийг гурван янзаар хардаг.

 

Нэг нь насаараа дарга хийсэн тул энхрий хайрт намдаа өрөө төлж байгаа хэсэг, нөгөө нь манай хуулийн сургуулийн эрдэмтэд байдаг. Гэтэл тэд өөрийн итгэл үнэмшил, бичсэн ном шигээ байж чаддаггүй юм байна. Та нар бол эрх мэдлийн өмнө өчүүхэн амьтад гэдгээ харууллаа.

 

Та нараар ном заалгаж байсан хуульч нар та нараас ичиж байгаа шүү. Гурав дахь нь хэн нэгний шахаасаар ороод ирсэн утсан хүүхэлдэй юм. Энэ есөн хүн Монголын хувь заяагаар тоглож байна.

 

Үндсэн хуулийн цэцийн зөөлөн суудал дээр үлдэхийн тулд эрх баригчдын захиалгыг биелүүлж ажиллаж байгаа нь үнэхээр харамсалтай. Одоо бол та бүгд үндсэн хуулийн талаар, хууль дээдлэх ёсны талаар ярих эрхгүй боллоо шүү.

 

Мөн Доржханд гишүүнд хандаж, МАН хэвлэлийн албаны ажилд ажил хийхээ боль оо. Ардын намын өмнөөс гарч хэвлэлийн мэдээ хийдэг  ажилтан нь болж хувирлаа, өөрөөсөө ич. Саяхан нь хүн намаа хүн эрх чөлөө үндсэн хуулийг дээдэлдэг гэж явж байснаа, одоо та хэвлэлийн албаны ажилтан нь хийгээд зогсож байна шүү дээ.

 

 Өнөөдөр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт тогтож үлдэхийн тулд Үндсэн хуулиар тоглож байна. Засгийн газрын дөрвөөс дээш гишүүн давхар дээлтэй байхыг хориглосон заалтаа өөрчлүүлж байгаа юм чинь УИХ-ын гишүүдийн тоо 76 байна гэсэн заалтыг өөрчилж чадах юм байна. 76 буруу юм байна ер нь 130 байх ёстой юм байна гээд өөрчил.

 

Хоёрдугаар ээлж хоолондоо орох гээд шүлэнгтээд зогсож байна. Албан тушаалын төлөө нүдээ ухаж өгөхөөс ч буцахгүй 2020 оны парламент бол шившигтэй байна. А.Отгонбаатар миний дүү МАН-ын цагаан хоолойг битгий хий. Дээр үед Ардын намын үзэл суртлыг ухуулаад, цагаан хоолой бариад гудамжаар явдаг нөхдүүд байсан" гэж мэдэгдлээ.

Shuud.mn
Сонин хачин
Hovdiin horigdoluud
2022-08-21
Суганы үснүүдэд гэж хэлэхэд..:
Ардчилсан намын засгийн үед чинь бүр 4 ээлжээрээ шүлэнгтэж хооллоо биз дээ...одоо намаа там биш нам болгочихоод улс төр ярих хэрэгтэй байхаа...
2022-08-18
Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2022-08-18
Яая үндсэн хуулийн цэцийг татан буулгая гэнэ үү. Аймаар томордог байнашд.
2022-08-18
Болохгүй бүтэхгүй бүх юмыг одоогийн засгийн газарт тохоод нялзаах гэж байгаа бол бүтэхгүй шүү. Таанар өөрсдөө бол бүр долоон дор улсууд, хүн шүүмжлэх амархан. Харин ч энэ зг сайн ажиллаж байгаа
2022-08-18