Apple Хятад дахь үйлдвэрээ Вьетнам руу шилжүүлнэ

Apple компани үйлдвэрийнхээ хэсгийг Хятадаас Вьетнам руу шилжүүлэхээр болжээ. Энэ талаар Регнум агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Apple Watch цаг болон Macbooк зөөврийн компьютерын үйлдвэрийг Вьетнамд шилжүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Энэ шийдвэр нь АНУ, БНХАУ-ын улс төрийн зөрчилдөөнтэй холбоотой гэж шинжээчид үзэж байгаа аж.
Apple компани 2020 оноос эхлэн Хятад дахь үйлдвэрлэлийнхээ зарим хэсгийг өөр орнууд руу шилжүүлэх болсон юм. Тэр дундаа Вьетнам дахь үйлдвэрлэлээ өргөжүүлсэн бөгөөд Вьетнам улс Хятадын дараа орох, Apple компанийн томоохон үйлдвэрлэлийн төв болжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ