Билл Гейтс Японы төрийн шагнал хүртжээ
2022-08-18

Японы Гадаад хэргийн сайд  Есимаса Хаяси  Майкрософт компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтстэй Токио хотноо уулзах үеэрээ нэгдүгээр зэргийн Мандах наран одонг гардуулжээ. Энэ талаар Kyodo мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мээдэлснээр, "хөгжиж буй орнуудын эрүүл мэндийн системийг бэхжүүлэхэд үзүүлсэн тусламжийнх нь төлөө" Билл Гейтсэд Японы төрийн шагнал гардуулжээ. Японы Гадаад хэргийн яам Гейтсэд энэ шагналыг гардуулах болсон талаар 2020 оны дөрөвдүгээр сард зарлаж байсан ч цар тахлын улмаас Билл Гейтс Япон руу очиж чадаагүй аж.

 

Энд дуулгахад, Билл Гейтс сайн үйлс, буяны байгууллагад мөнгө хандивладагаараа ихээхэн алдартай бөгөөд Гейтс санд 20 тэрбум доллар хандивлахаар болсон гэсэн мэдээлэл долоодугаар сард гарч байлаа. Энэ санг тэрбээр хуучин эхнэр Мелиндагийн хамт 2000 онд байгуулж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин