45 мянган хүүхдийг хамран сургах тойргийн сургуулиудад хуваариллаа
2022-08-18

 

БШУЯ-наас 2022-2023 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх сурагчдыг E-Mongolia академитай хамтран цахимаар бүртгэх талаар мэдээллээ.

 

 

Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир:

"2022-2023 оны хичээлийн жилд  750 мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцахаар байна.  Элсэн орж буй бүх хүүхдүүдийг хамран сургах тойргийнхоо дагуу сургуулиудад хуваарилагдсан байгаа. Одоо эцэг, эхийн зөвшөөрлийн дагуу хуваарилалтыг баталгаажуулах ажлыг энэ сарын 19-25-ны өдөр явуулна" гэж мэдэгдлээ.

 

Тийм учраас энэ хугацаанд хаяг нь асуудалгүй хүүхдүүд байгаа газраасаа цахимаар бүртгэлээ хийгээд баталгаажуулах боломжтой.  Цаашлаад 26-30 ны хооронд хүсэлт баталгаажсан хүүхдүүдийг анги бүлэгт нь хуваарилаад эргээд эцэг эхчүүдэд хариу өгөхөөр бэлтгэл ажлаа хангасан.

 

Боловсролын ерөнхий газраас  ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн бүртгэлд хэрхэн хамрагдах талаар заавар, мэдээлэл өглөө.

 

  • E-mongolia системд өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.
  • Үйлчилгээ цэсээс "Боловсрол" цонхыг сонгон нээнэ.
  • "Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт, бүртгэл" үйлчилгээг сонгоно /Бүртгэл эхлэх өдөр үйлчилгээг олон нийтэд нээлттэй болгоно.
  • Дэлгэцэд таны сургуулийн насны хүүхдүүдийн мэдээлэл гарч ирнэ.
  • Сургуульд элсэх хүүхдийнхээ мэдээлэлтэй танилцан, асуултыг бөглөөд үргэлжлүүлэх товч дарна.  Үүний дараа таны хүүхдийн элсэлтийн төлөв харагдана.
  • Мэдээллээ дахин нягтлаад баталгаажуулах хэсэгт дарж "Тийм"  товч дарснаар таны хүсэлт амжилттай илгээгдэнэ.
Shuud.mn
Сонин хачин
50.000 хүүхэд бүртгэхэд гацчихдаг сервир байгаад ч яадын... Бүхэл бүтэн Цахим хөгжлийн яамтай , Яам нь сайдтай , Сайд нь орлогч сайдтай, Орлогч сайд нь төрийн нарийнтай, Төрийн нарийн нь баахан Газарын дарга нартай, Г/Д нар нь бүгд орлогчтой, Орлогч нь хэлсийн дарга нартай, Х/Д нар нь бас орлогчтой, Орлогч нар нь баахан ахлахтай , Ахлахууд нь баахан мэргэжилтэнтэй.... чоорт... 50,000 хүүхэд бүртгэх гэж хууль гаргацан ч байх шиг. .. журам боловсруулж ч байх шиг. ... 2 яам 3 -н тусгай газар хамтарсан ажлын хэсэг гаргаж ч байх шиг ... Цагдаа тагнуул ч байх шиг .... Юүү вээ....
2022-08-18