ОХУ: Украин атомын цахилгаан станцад цохилт өгөхөөр бэлдэж байна
2022-08-18

Запорожийн атомын цахилгаан станц дээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш ажиллах үеэр Украины тал Оросыг буруутгахын тулд өдөөн хатгалга хийхээр бэлтгэж байна гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгджээ. Энэ талаар Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Игорь Конашенков мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулсан байна. 

 

"Украины Зэвсэгт хүчний 44 дүгээр артиллерийн бригадын хэсгүүд наймдугаар сарын 19-ний өдөр Запорожийн атомын цахилгаан станцын нутагт артиллерийн цохилт өгөхөөр бэлдэж байна. Тэд үүнээс үүдсэн хариуцлагыг Оросын Зэвсэгт хүчинд тохно" хэмээн Конашенков мэдэгджээ. 

 

Түүний мэдэгдсэнээр, Запорожийн атомын цахилгаан станц дээр байгаа Оросын цэргүүдэд хүнд техник байхгүй,гагцхүү харуул хамгаалалтын цэргүүд байгаа гэнэ. 

 

Запорожийн атомын цахилгаан станц нь Европ дахь хамгийн том атомын цахилгаан станц бөгөөд энэ станцын орчимд наймдугаар сарын тавны өдрөөс эхлэн буун дуу сонсогдож, талууд нэгнээ буруутгаж байгаа юм. Цөмийн станцад аюул учирвал энэ нь гагцхүү Орос, Украины хэрэг биш дэлхий нийтэд аюул занал учрах тул хурцадмал байдлыг шийдвэрлэх үүднээс НҮБ-ын оролцоотойгоор наймдугаар сарын 19-нд Украинд хэлэлцээ болох юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хариулт:
Новшийн УКРАЙН НАЦИСТУУДЫГ бүгдийг устгах хэрэгтэй.Хүний турхиралтанд орох ямар байдгийг энэ улс бодитоор харууллаа даа
2022-08-19
Новшийн оросууд путинтэйгээ далд ороосой
2022-08-18
Хариулт:
Новшийн УКРАЙН НАЦИСТУУДЫГ бүгдийг устгах хэрэгтэй.Хүний турхиралтанд орох ямар байдгийг энэ улс бодитоор харууллаа даа
Зочин:
Ингэж хэлж байгаа бол өөрсдөө цохилт өгөх гэж байна гэсэн үг.Оросууд дандаа худал ярьдаг
2022-08-18