БНСУ-ын хилээр зорчих иргэдийн анхааралд
2022-08-18 15:35

 

2022 оны долоодугаар сарын 25-наас хилээр орж ирсэн зорчигчдыг тусгаарлан ажиглахгүй, хилээр орж ирсэн өдрөөс 10 хоног өөрийгөө хянах журам үйлчилж байна. Хилээр орж ирсний дараа PCR шинжилгээ хийлгээгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу 1 жил хүртэл хугацаагаар хорих, эсвэл 10 сая хүртэл воны торгууль ногдуулах журамтайг анхаарна уу.

 

 

Гадаад улсаас БНСУ-д ирж байгаа бүх зорчигчид PCR /48 цаг/ эсвэл RAT /24 цаг/-ын баталгаажсан сөрөг хариуг биедээ авч явах.

 

Нисэх буудлын шалган нэвтрүүлэх хугацаанд өвчний шинж тэмдэг илэрвэл тухайн газрын шинжилгээ өгөх газарт хандах.

 

Өвчний шинж тэмдэггүй бол Солонгос улсад байрлах байр, зочид буудал эсвэл өөрийн амьдрах гэртээ очих бөгөөд 24 цагийн дотор PCR шинжилгээ заавал хийлгэх.

 

PCR шинжилгээний хариу гартал тухайн байрлаж байгаа гэр болон зочид буудалдаа хүлээх.

 

PCR шинжилгээний хариугаа аваад Q-Code вэбсайтад (https://cov19ent.kdca.go.kr) оруулна.

 

Хилээр орж ирснээс хойш 6-7 дахь өдөрт өөрөө бие даан түргэвчилсэн тестерээр шинжилгээ хийж үзэхийг зөвлөж байна.

 

Аль болох олон хүнтэй газар очихоос зайлсхийж, амны хаалт тогтмол зүүх.

 

Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд гэртээ өөрийгөө тусгаарлаж, эмнэлгийн байгууллагад хандаж зөвлөгөө авна уу.

 

2022 оны 6 дугаар сарын 8-наас хилээр орж ирсэн зорчигчдыг тусгаарлан ажиглахгүй, хилээр орж ирсэн өдрөөс 10 хоног өөрийгөө хянах журам үйлчилж байна. Хилээр орж ирсний дараа PCR шинжилгээ хийлгээгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу 1 жил хүртэл хугацаагаар хорих, эсвэл 10 сая хүртэл воны торгууль ногдуулах журамтайг анхаарна уу.

Shuud.mn
Сонин хачин
Гахай нүдтэй солонгосууд хөмсөг сормуус ч гүй бөөн будаг гааль. Юу нь гоё байгаан
2022-08-18
Солонгосын үёрээр 15000 байр усанд автаж тариалангийн талбайнууд үерт автсан. Олон монгол үхсэн байх даа. Дандаа подволд амьдардаг юм. Үер болохоор хаалга онгойхгүй цонх нь жижиг тэгээл гэнэт их ус орж ирмэгц тогонд цохиулж үхдэг юм. Анхааруулга шүү подволд амьдрах муу
2022-08-18