Хятадад эрчим хүчний хямралын улмаас хэрэглээг хязгаарлана

Хятадын Сычуань мужид хэт халуун өдрүүд үргэлжилж, улмаар агааржуулагч, сэнс ажиллуулах нь эрс нэмэгдсэн тул эрчим хүчний сүлжээнд ихээхэн ачаалал өгсөн байна.
Мөн эрчим хүчний хямрал нүүрлэж байгаа тул цахилгаан эрчим хүчийг түр хугацаанд салгах шийдвэрийг гаргажээ. Ингээд Сычуань мужийн Дажоу хотод наймдугаар сарын 17-ны өдөр орон сууц, офис, худалдааны төвүүдийн цахилгаан эрчим хүчийг салгасан байна.
Өмнө нь эрх баригчид мэдэгдэл хийхдээ зайлшгүй тохиолдолд л эрчим хүч тасална хэмээн мэдэгдэж байв. Гэсэн ч хэт халууны улмаас цахилгаан эрчим хүчний эрэлт эрс нэмэгдэж, ган гачгийн улмаас усан цахилгаан станцын үйлдвэрлэх чадвар буурсан нь эрчим хүчний хямрал нүүрлэх гол шалтгаан болжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ