Г.Зандашатар дэд мастер Б.Мөнгөнзулыг хүлээн авч шатар нүүв
2022-08-18

 

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад Энэтхэг улсын Ченнай хотод болсон билээ. Энэхүү тэмцээнд Монгол Улс түүхэндээ анх удаагаа дэлхийн шатрын олимпиадаас Б.Мөнгөнзул  алтан медалыг эх орондоо авчирсан билээ.

 

Тэгвэл өнөөдөр буюу наймдугаар сарын 18-ны өдөр УИХ-ын дарга Г.Зандашатар Дэд мастер Б.Мөнгөнзулыг хүлээн авч уулзаж, шатар нүүлээ.

 

 

Мөн өөрийн цахим хуудсандаа "Б.Мөнгөнзул Шатрын олимп-д алтан медаль авч, 17 насандаа ОЛИМПЫН АНХНЫ АЛТАН МЕДАЛЬ-ийн эзэн болсон.  Б.Мөнгөнзулдаа спортын өндөр амжилт хүсье" хэмээн нийтэлсэн байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Би:
Шатар гоё шүү! Хов ярихаас сайхан ажил. Толгой амраад!
2022-08-18
ХНН
2022-08-18
Зочин:
Хулээн авч уулзаад, баяр хургээд болох юмыг шатар нуудэг нь илуудчихжээ, кк
2022-08-18