"Хонгорын элс"-ийг сурталчлан таниулах элсний баяр өнөөдөр эхэлнэ
2022-08-19 09:17

 

“Элсний баяр 2022” арга хэмжээ наймдугаар сарын 19-21 өдрүүдэд Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хонгорын гол дуут манханд болох гэж байна. 

 

Уг арга хэмжээг Өмнөговь аймгийн ЗДТГ, Өмнөговь аймгийн БОАЖГ, Сэврэй сумын ЗДТГ, Гайхамшигт Говь Аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулж байгаа юм. 

 

Энэ үйл ажиллагаа нь Монголын говийн зэрлэг туруутан амьтад, унаган төрхөө хадгалан үлдсэн уудам тэнэгэр газар нутаг байгаль орчин, эко систем болоод алдарт “Хонгорын элс”-ийг сурталчлан таниулж жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх томоохон зорилготой.

 

Уг баярын үеэр сонирхолтой олон арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Үүнд:

  • Элсний баримал
  • Элсний лазер шоу
  • Элсний волейбол Элсэн замын автомашин, мотоциклийн уралдаан
  • Тэмээн жин
  • Элсний оргил булаацалдах тэмцээн
  • Элсний холын замын уралдаан

 

 

2017 онд Элсний баярыг анх удаагаа зохион байгуулсан ба элсэн урлалын баримал хийх, элсний волейбол, элсний уулын оргил булаацалдах, элсний сүмо бөхийн барилдаан, байгалийн уран тогтоц бүхий элсний фото зургийн үзэсгэлэн зэрэг төрөл бүрийн арга хэмжээ болж байжээ.

Shuud.mn
Сонин хачин
Dolgoon nuuriin batsuh hogiin hulgaich shuu
2022-08-19