ОХУ-ын банкуудыг Монголд эрчим хүчний түүхий эд нийлүүлэхтэй холбоотой гүйлгээ хийхийг зөвшөөрчээ
2022-08-19

ОХУ Украинд дайн өдүүлсний улмаас энэ улсын эсрэг дэлхийн орнууд хориг тавьж, Оросын банкууд олон улсын гүйлгээ хийх боломжгүй болсон. Харин Британи улс манай улстай холбоотой гүйлгээ хийхийг Оросын банкуудад зөвшөөрсөн талаар Интерфакс мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хоригт орсон Сбербанк, Газпромбанк, Москвагийн банк, Оросын төв банкийг Монгол руу эрчим хүч нийлүүлэхтэй холбоотойгоор гүйлгээ хийхийг Их Британи зөвшөөрсөн бөгөөд энэ сарын 15-наас 2023 оны наймдугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд энэ тусгай зөвшөөрөл үйлчлэх аж. 

 

Британийн Засгийн газраас гаргасан шийдвэр Орос улс Монголын газрын тосны бүтээгдэхүүний гол нийлүүлэгч гэдгийг ч цохон тэмдэглэжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Хэт их хориг нь өөрт нь нөлөөлж , магадгүй өөрсдийгөө үзэн явуулах хэмжээнд хүргэх, өөрийн орны иргэд босох ч магадлалтай учир дээрхи арга хэмжээг авч байгаа юм.Хамгийн их ДАЙНЧ орон бол БРИТАНИ улс юм.Эргээд яаж нөлөөлөх бол гэсэн айдас ч байгаа даа
2022-08-19
Көөрхийс:
Манай Монголыг барууныхан ойлгож байгаагын жишээ. Тэрнээс биш цэргийн сургууль хамт хийгээд д , төрийн янз бүрийн түвшинд уулзалт, хэлэлцээр хийгээд байгааг харж л байгаа. Дайн өдүүлсэн түрэмгийлэгч улстай хэт ойр харьцаж байна гээд буруушаах бол энүүхэнд баймаар. Жижиг улсын зовлонг ойлгож байх шиг
2022-08-19