Хөвсгөл нуурт живсэн машин, техникийн байршлыг тогтоох судалгааны ажлыг эхлүүллээ
2022-08-19

 

Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажлыг эрчимжүүлэх хүрээнд байршил тогтоох судалгааны ажлыг эхлүүллээ.

 

 

Урьдчилсан мэдээллээр 100,000га орчим талбайд байршил тогтоох судалгааг хийх шаардлагатай бөгөөд 26-28 орчим автомашин, үүний тав нь шатахуунтай автомашин байгаа гэсэн судалгаа байна.

 

Судалгааны ажлын хүрээнд байршил тогтоох усны дроныг ажиллуулах туршилтыг хийх юм.

 

Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажиллагааны хүрээнд  Японы  Байгаль орчны яам болон Жайка олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байгаа ажээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин