Зохиолч Рудшигийн биед алдсан этгээд гэм буруугаа хүлээсэнгүй
2022-08-19

Наймдугаар сарын 12-ны өдөр Нью-Йоркийн боловсролын төвд зохиолч Салман Рушди лекци уншихаар ирэх үед түүний биед халдаж, хутгалсан хэрэг гарсан. 

 

Энэ хэргийг үйлдэж, зохиолчийг шархадуулсан Хадди Маттар гэх этгээдийг шүүх хурлын үеэр тэрбээр хүний амь насанд халдсан хэрэгт гэм буруутайгаа хүлээн зөвшөөрөөгүй байна. Түүнийг барьцаагаар суллах хүсэлтийг шүүгч хүлээж авалгүйгээр баривчлан саатуулах хугацааг сунгасан гэж AFP агентлаг мэдээлжээ. 

 

Дараагийн шүүх хурал есдүгээр сарын долооны өдөр товлогдсон байна. Зохиолчийн биеийн байдал хүнд байгаа ч түүнийг сайжирна гэж эмч нар мэдэгджээ.

 

Энд дуулгахад, 75 настай зохиолч Салман Рушди наймдугаар сарын 12-ны өдөр халдлагад өртсөн юм. Түүн рүү дайрсан этгээдийг цагдаагийнхан баривчилж, үзлэг хийхэд Хасан Мугния буюу "Хезболла" бүлэглэлийн өндөр албан тушаалт зүтгэлтнүүдийн нэр, овгоос бүрдсэн хуурамч нэр бүхий жолооны үнэмлэхийг олсон байна.

 

Салман Рушди 1981 онд "Шөнө дундын хүүхдүүд" романаараа Букерийн шагнал хүртэж байв. 2000 оноос эхлэн АНУ-д амьдарч байгаа тэрбээр "Чөтгөрийн шүлгүүд" романаасаа болж муслим шашинтнуудын төлөөлөгчдийн зүгээс ихээхэн шүүмжлэлд өртөж байв. Түүнчлэн Рушдиг хөнөөх уриалгыг шашны хэт туйлшрагчид ч гаргаж байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Алдаа:
АЛДСАН -ХАЛДСАН
2022-08-21