Путин G20 уулзалтад биечлэн оролцохоор төлөвлөж байна

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Балид болох G20 дээд хэмжээний уулзалтад биечлэн оролцохоор төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаар Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо мэдэгдсэнийг Блүмберг агентлаг дамжуулжээ.
"Ши Жиньпин ирнэ. Владимир Путин ч ирнэ гэдгээ надад хэлсэн" хэмээн Видодо өгүүлжээ.
Өмнө нь, Оросын төрийн тэргүүний туслах Юрий Ушаков Путинийг 11 дүгээр сарын 15-16-нд Бали арал дээр болох дээд хэмжээний уулзалтад оролцоно хэмээн батлаж байлаа. Түүнчлэн, энэ уулзалтад Путин оролцвол Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ч Бали руу очиж магадгүй гэж Украины тал мэдээлж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ