"Ухаалаг Хөтөч" төсөл хэрэгжүүлэхээр 100 гаруй сургуулийг сонголоо
2022-08-19

 

Монгол Улс, АНУ-ын Засгийн газрын Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлэх “Ухаалаг хөтөч” болон “Өөрчлөлтийн төлөөх дуу хоолой” хөтөлбөрийн нээлт боллоо.

 

Уг хөтөлбөрийн нээлтийн үгийг Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин, АНУ-ын элчин сайдын яамны улстөрийн хэлтсийн ажилтан, дэлхийн зөн Монгол ОУ-ын байгууллагын т төслийн захирал нар үг хэллээ.

 

 

Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин: Би их олон жилийн өмнө  Хүн худалдаалах гэмт хэргийн төсөл дээр ажиллаж байсан. Тэр үед Монгол улс хамгийн анхаарал сэрэмжтэй байх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Энэ зүйлд хамгийн өртөх магадлалтай нь хөгжиж буй орон буюу манайх шиг улс орнууд байдаг.  Тэр үед ахлах ангийн хүүхдүүдээс судалгаа авахад хоёр хүүхэд тутмын нэг нь өртөх эрсдэлтэй байсан.

 

Энэ жишээн дээрээс би та бүхэнд юу хэлэх гээд байна вэ гэвэл, Бид энэ төслийг хэрэгжүүлэхэд сэтгэл гаргаж хийх ёстой. Бид нар ирээдүй хойч үеэ хамгаалж байх ёстой. Энэ бол бидний үүрэг. Манай энэ сэдэв бол их амаргүй сэдэв зааж зөвлөхөөр улам суртачилаад байгаа юм шиг харагдуулна. Тиймээс үүнийг яаж урьдчилан сэргийлэх вэ, ийм эрсдэлээс өөрийгөө хэрхэн хамгаалах талаар Мөн өсвөр үеийн хүүхэд залуучууд юу мэдэж байвал зохих талаар голлон ажиллах ёстой.

 

 

Өнөөдрийн энэ үйл ажиллагаа цаашдаа монголын хүүхэд залуучуудыг эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлж байгаа АНУ-ын засгийн газар, холбогдох төрийн бус байгууллагууд, мөн энэ төслийг хэрэгжүүлэхээр нийслэлийн таван дүүргийн 100 гаруй сургуулийг зорилтот бүлгээ болгон сонгож төслөө хэрэгжүүлэхээр эхэлж байна.  Та бүхэн минь энэ төслийг үр дүнтэй хэрэгжүүлж, ирээдүй хойч үеэ хамгаалж явах ажлыг чин сэтгэлээсээ хүсье” гэлээ.

Shuud.mn
Сонин хачин