Зеленский Оростой хэлэлцээ хийх гол нөхцөлийг нэрлэв

Украины Львов хотод наймдугаар сарын 18-ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Турк болон Украины төрийн тэргүүнүүдийн уулзалт болсон. Энэ үеэр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оростой хэлэлцээ хийх гол болзлыг нэрлэсэн байна.
Туркийн Anadolu агентлагийн мэдээлснээр, Оросын цэргүүд хяналтдаа оруулсан нутаг дэвсгэрийг орхин гарсан нөхцөлд л хэлэлцээг эхлүүлэх боломжтой гэж Зеленский мэдэгджээ.
Энд дуулгахад, наймдугаар сарын 18-ны өдөр Львов хотноо Антониу Гутерриш, Режеп Тайип Эрдоган, Владимир Зеленский нар уулзсан. Энэ үеэр Украин, Турк дайны дараа Украиныг сэргээн босгох ажилд оролцох санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ