ОХУ-д Украины тагнуулыг баривчилжээ
2022-08-19

Оросын Холбооны аюулгүй байдлын алба Краснодар хотоос Украины Аюулгүй байдлын төлөөлөгч Оросын иргэнийг тагнуул хийсэн хэргээр саатуулжээ. Энэ талаас Оросын Холбооны аюулгүй байдлын албаны Олон нийттэй харилцах төв мэдээлсэн байна. 

 

"Мэдээлэл цуглуулж, Украины Аюулгүй байдлын албанд дамжуулж байсан, Арчи гэх нууц нэртэй, Украины аюулгүй байдлын албаны төлөөлөгчийг Краснодар хотод саатуулсан" хэмээн мэдэгдэлд өгүүлсэн байна.

 

Саатуулагдсан эрийг төрөөс урвасан хэргээр 20 хүртэлх жилийн хорих ялаар шийтгэж болзошгүй аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Оросуудыг ямар мэдэхгүй биш, Украйны тагнуул нэрээр их цэвэрлэгээ л хийж байгаа биз
2022-08-21