Япон улс Хятадаас хамгаалахын тулд пуужингийн тоогоо нэмнэ
2022-08-22

Нэн шаардлагатай тохиолдолд хятадын эсрэг сөрөг довтолгоо хийхийн тулд алсын тусгалтай далавчит пуужингаа 1000 хүртэл нэмэгдүүлэх боломжийг Япон улс судалж байгаа гэнэ. Энэ талаар Японы Засгийн газраас авсан эх сурвалжтайгаар Yomiuri сонин мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, одоо байгаа, 100 км хүртэлх тусгаолтай пуужингуудыг 1000 хүртэлх км тусгалтай болгон өөрчилж, эдгээрийг хөлөг онгоц эсвэл нисэх онгоцноос харвадаг болгохоор төлөвлөж байгаа гэнэ. Эдгээр пуужинг Нансэй арлуудын орчимд байршуулахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр Хойд Солонгос болон Хятадын эрэг дагуух бүс нутагт хүрэх боломжтой гэж тооцоолж байгаа аж. 

 

Yomiuri сонины мэдээлснээр, энэхүү төлөвлөгөө нь АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Тайваньд айлчилсны дараа энэ арлыг тойрсон нөхцө байдал хурцадсантай холбоотой гэнэ. Нэнси Пелосигийн айлчлалыг БНХАУ эрс эсэргүүцэн, тусгаар тогтнолд халдсан хэрэг хэмээн мэдэгдэж, цэргийн сургуулилалт хтйж эхэлсний дээр АНУ-ын энэ үйлдэлд "шийдэмгий, хүчтэй, үр дүнтэй арга хэмжээ авна" хэмээн сүрдүүлж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Хятад юу ч чадахгүй гэдэгээ харуулсан . Монголчуудыг л эрлийзүүлж нутаг , хүүхэн 2 ыг нь эдлэнэшдээ
2022-08-23