Албанид тагнуул хийсэн хэрэгт сэжиглэгдэн ОХУ, Украины иргэд саатуулагджээ
2022-08-22

Албанийн Грамши дахь цэргийн үйлдвэрээс холгүйхэн Оросын хоёр иргэн, Украины нэг иргэнийг саатуулжээ. Тэдний нэг нь үйлдвэрийн зураг авах гэж байсан гэж Албанийн Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна. 

 

"Орос, Украины паспорттай гурван иргэн үйлдвэр рүү нэвтрэхийг завдсан. Гадаадын гурван иргэнийг саатуулах гэж байхдаа манай хоёр цэргийн алба хаагч шархадсан" хэмээн Албанийн Ерөнхий сайд Эди Рама мэдэгдсэнийг Ройтерс дамжуулсан байна. Тэднийг тагнуул хийсэн хэрэгт сэжиглэж байгаа гэдгийг Албанийн Ерөнхий сайд онцолжээ.

 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, ОХУ-ын  24 настай иргэн үйлдвэрийн нутаг дэвсгэр рүү нэвтэрч, гэрэл зураг авахыг оролджээ. Түүнтэй хамт 33 настай Оросын иргэн эмэгтэй, 25 настай украин эр байсан гэнэ. Одоо тэд Эльбасан мужийн цагдаагийн хэлтэст саатуулагдаж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин