УНИАН: Украинд дайтаж буй кадыровчууд, буриадууд хоорондоо буудалцсан

Оросууд түр эзлэн түрэмгийлсэн Запорож мужийн Васильевка хотод Кадыровын цэргүүд болон буриадуудын хооронд сөргөлдөөн гарсан талаар Украины УНИАН агентлаг мэдээлжээ.
Эа сурвалжийн мэдээлснээр, тэд хотын хяналтыг өөрсдөө авах гэж хоорондоо буудалцаж, улмаар зарим нь амиа алдсан гэнэ. Гэхдээ хичнээн цэрэг амиа алдаж, шархадсан талаарх тодорхой мэдээлэл гараагүй байгаа аж.
"Запорож мужийн Васильевка хотод буриадууд, кадыровчуудын хооронд буудалцаан болсон. Хотод хэн нь гол хүн бэ гэдгээ үзэхээр ингэсэн хэрэг. Энэ буудалцааны улмаас хүн амиа алдсан гэж нутгийн оршин суугчид ярьсан" хэмээн Украины цэргийн сурвалжлагч Андрей Цаплиенко бичсэн байна.
Өмнө нь ч мөн буриадууд, кадыровчуудын хооронд сөргөлдөөн гарсан талаарх мэдээлэл гарч байлаа. Дөрөвдүгээр сард гэхэд 100 орчим буриад, Чечений цэргүүд сөргөлдөөнд оролцож байсан гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ