Т.Доржханд: Би хямдхан улстөрч биш, би сайд болохгүй
2022-08-22

 

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр буюу наймдугаар сарын 22нд нээлтээ хийж, УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийлээ. Тэрбээр Үндсэн хуулийн цэц зургаан цаг хуралдаад, ардчилсан шийдвэр гаргасан гэдгийг тодотгов. 

 

Тэрбээр “Ээлжит бус чуулганаар Их суудлын хуралдааны хоёрдугаар тогтоолыг хэлэлцэх гэж хуралдаж байгаа. Он гарснаас хойш Үндсэн хуулийн их суудал хоёр тогтоол гаргасан. Сонгууль явуулахдаа хувь тэнцүүлсэн системийг нээх нь зүйтэй гэж үзсэн.

 

Хоёрдугаар тогтоол нь 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулсан Үндсэн хуулийн 39.1 дүгээр заалтыг авч хаясан. Цэцийн их суудлын хуралдаанаар зургаан цагийн маргаан хийсэн. Ингэж олон цаг хуралдахдаа Төрийн эрх мэдлийн хуваарлилт тэнцвэртэй байдал нь яаж явах юм бэ гэдэг агуулгаар хуралдсан. Зөвхөн давхар дээл өмсөөд УИХ-ын чуулганыг хаах гээд байна уу" гэв. 

 

Мөн энэхүү мэдэгдлийн үеэр та сайд болох уу? гэх асуултад Т.Доржханд гишүүн:

 

“Би сайд болохгүй, бүү санаа зов. Хямдхан улстөр хийдэг улстөрийн хүчин бол ХҮН нам биш. Хоёрдугаарт албан ёсны санал тавихгүй гэж итгэж байгаа. Учир нь МАН иргэдийнхээ саналыг авсан 62 суудал авсан эрх баригч нам. Бүх дэмжлэг, бүх бололцоо нь эрх баригч нарт байгаа.

 

Хэрвээ ямар нэгэн байдлаар ХҮН намыг засаг төрд оруулна гэвэл энэ зөв зүйл биш. Ямар ч байсан хөшигний ард хуйвалддаг, эрх ашгаараа нэгддэг, санал суудлын төлөө гүйдэг, би сайд болохгүй гэчхээд болчихсон явж байдаг. Ийм хогийн улс төрийг ХҮН нам өөрчилнө” хэмээн мэдэгдэл хийлээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
ХҮН нам хямдхан улс төрийн хүчин биш МАН ын охин нам.Доржханд хямдхан улс төрч биш МАН ын бууны нохой.
2022-08-24
иргэн:
Энэ Доржханд гэдэг нөхөр зеленский нөхөрүүдээ. Монгол маань 2 дахь укриан болчихвийдээ . Энэ олон хуульчид буруу байна гээд байхад ямар том толгойтой үнэтэй үгтэй улс төрч вэ ? Долоо хэмжиж нэг огтолоно гэдэг хуулийг ганцхан энэ шудрахнуудээ
2022-08-24
Huniig omsson huvtsaar ni dugnedeg mongoloo gej hoorhii bugd adilhan huwtsas omsood bugd kim zung untai adil usee zasuulaad kapitalizm baiguultsgaa uhernuudee
2022-08-23
шаахайтай улс төрч монголд хэрэггүй
2022-08-22
Huniig omsson huvtsaar ni dugnedeg mongoloo gej hoorhii bugd adilhan huwtsas omsood bugd kim zung untai adil usee zasuulaad kapitalizm baiguultsgaa uhernuudee
ККК... ЭСРЭГЭЭРЭЭ БАЙЛГҮ ДЭЭ..
2022-08-22
Зочин:
За энэ нохорыг хэнсайдаар тавих вэ дээ битгий сэруун зуудэл ийм юмнуудыг аль болох улс тороос зайлуулах хэрэгтэй шуу дээ ер нь еронхий сайд намын дарга нар нь хурдан шиг сайдууддаа тавих хэрэгтэй удаж болохгуй шуу дээ
2022-08-22