Хятадад үерийн улмаас амиа алдсан хүний тоо 26 болжээ

img

Хятадын баруун хойд нутагт байх Цинхай мужид наймдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн аадар бороо орж, үер буусны улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдсэн гэж Синхуа агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, наймдугаар сарын 21-ний 16:00 цагийн байдлаар амиа алдсан хүний тоо 26 болсон байна. Мөн таван хүн ор сураггүй болсонд тооцогдож байгаа аж. 

 

Байгалийн гамшиг тохиосны улмаас энэ мужид цахилгаан тасарч, тээвэр харилцаа тасалдаад байсныг бүрэн сэргээжээ. Энэ үерийн улмаас мужийн зургаан тосгонд 6000 гаруй хүн хохирол амссан байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Худлаа дарсан тоо байх даа
2022-08-24