Халдлага үйлдэхээр бэлтгэж байсан амиа золиослогчийг баривчилжээ
2022-08-22

Оросын Холбооны аюулгүйн алба алан хядах ажиллагаа төлөвлөж байсан, "Исламын улс" бүлэглэлийн гишүүнийг баривчилсан талаар РИА Новости мэдээлжээ. 

 

Аюулгүй байдлын албаныхны мэдээлснээр, Төв Азиас гаралтай эр Энэтхэгийн эрх баригчдын нэг төлөөллийг хөнөөх хүсэлтэй байсан гэнэ. Ингээд Туркээс Оросоор дамжин Энэтхэг явахаар зэхэж байсан аж. Тэрбээр 2022 оны дөрөвдүгээр сараас зургадугаар сарын хооронд Турк улсад байхдаа Исламын улс бүлэглэлийн нэгэн толгойлогчийн үгэнд орж, амиа азолиослогч болохоор шийдсэн гэнэ.

 

Түүнд алсаас даалгавар өгдөг байсан бөгөөд Исламын улсад элсэн орсныхоо дараа Орос руу очиж, шаардлагатай баримт бичиг олж аваад халдлагаа үйлдэхээр Энэтхэг рүү явах төлөвлөгөөтэй байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин