Пакистанд үерийн улмаас 820 хүн амиа алджээ

Зургадугаар сарын дунд үеэс хойш Пакистанд тохиосон үерийн улмаас 820 хүн амиа алдаж, 1315 хүн гэмтэж бэртсэн талаар Синхуа агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, үерт хохирсон хүмүүсийн 304 нь хүүхэд байгаа аж. Мөн үерийн улмаас 2,9 мянган зам, 72 мянган байшин, 129 гүүр сүйдэж, 500 мянган толгой мал хорогджээ. Пакистанд аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд аадар бороо ойрын үед зогсохгүй гэж цаг уурчид анхааруулсан байна.
Пакистанд аадар бороо үргэлжлэн орсны улмаас энэ улсын бүхий л нутаг дэвсгэрт үер бууж, хөрсний гулгаа үүсчээ. Байгалийн гамшгийн улмаас онц байдал зарласан Пакистаны Засгийн газар НҮБ болон олон улсын байгууллагуудад хандан хүмүүнлэгийн тусламж яаралтай үзүүлэхийг хүссэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ