Монголыг зорьсон зорчигч хилээр загалмай авч гарахыг завдсаны улмаас саатуулагджээ
2022-08-23

Улаан-Үдийн нисэх буудал дээр Буриадын гаалийн ажилтнууд загалмай хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсан үйлдлийг таслан зогсоосон гэж Буриадын Гаалийн газар мэдээлжээ. 

 

Гаалийн газрын мэдээлснээр, Улаанбаатар-Улаан-Үд чиглэлийн нислэгээр Монгол руу зорчсон "гадаад иргэний гар тээшнээс" загалмай олдсон бөгөөд тухайн зорчигч гаалийн мэдүүлэгт тусгах шаардлагатай бараа биедээ авч яваагүй зорчигчид дамждаг "ногоон коридор"-оор зорчсон аж. Улмаар рентген дэлгэцээр гар тээшинд үзлэг хийхэд загалмай авч яваа нь тогтоогджээ. 

 

Шашны эд зүйлийг хилээр авч гарах зөвшөөрлийн бичиг тухайн зорчигчид байгаагүй тул загалмайг хураан авч, шинжилгээнд илгээхэд тухайн үнэн алдартны загалмай нь XIX зууны сүүл, ХХ зууны эхэн үед бүтээгдсэнсоёлын үнэт зүйл болох нь тогтоогдсон хэмээн Гаалийн газар мэдээлсэн байна. ОХУ-ын хуулийн дагуу соёлын үнэт зүйлийг хилийн чанад руу нэвтрүүлэхдээ зохих зөвшөөрлийн бичиг авсан байх ёстой гэнэ.

 

Улмаар энэ загалмайг авч явсан иргэнд захиргааны зөрчлийн хэрэг үүсгэж, загалмайг хураасан бөгөөд тухайн барааны өртгийг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх торгууль оноохоор төлөвлөж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2022-08-24
Мөнхжаргал:
Манай шашны эдлэлүүд хилээр маш ихээр гарсан байдаг. Гадаад улс ийм мундаг байна
2022-08-23
Болд:
Орос хэзээнээс л ийм шүү дээ. Манай Монголчуудыг яаж нэгжиж бараагийг нь хураадаг бүр вагоноос хөөж буулгадаг байсныг 90иад оны наймаачид өнгөтөөр ярина даа
2022-08-23
100%дэмжиж байна оросын гаалийнхан өөрсдөө зүгээр гаргана гэж зарчихаад хурааж авсан байх бүгд алуурчин луйварчид
2022-08-23
Өмхий оросууд задраасай,олон жижиг улс болж монгол олон улстай хиллэдэг болох үед бид ивануудын хил гаалийн дарамтаас гарна.
2022-08-23
100%дэмжиж байна оросын гаалийнхан өөрсдөө зүгээр гаргана гэж зарчихаад хурааж авсан байх бүгд алуурчин луйварчид