БНХАУ АНУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
2022-08-23

АНУ-ын Индиана мужийн захирагч Эрик Холкомб Тайваньд айлчилсантай холбоотойгоор БНХАУ шийдэмгий эсэргүүцэл илэрхийлжээ. Энэ талаар БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч наймдугаар сарын 22-ны өдөр мэдээлснийг Жэньминь жибао сонин дамжуулсан байна.

 

Энэ айлчлалын талаарх сэтгүүлчдийн асуултад хариулахдаа тэрбээр "Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг" хэмээн цохон тэмдэглэсэн байна. "Тайванийн асуудал Хятад, АНУ-ын хоорондын харилцаан дахь чухал, эмзэг, гол сэдэв байдаг" хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдэгджээ.

 

Түүнчлэн, Тайваньтай АНУ аливаа байдлаар албан ёсны харилцаа тогтоохыг Хятадын тал эрс эсэргүүцдэг гэдгийг онцлоод "нэг Хятад" бодлого, Хятад, Америкийн хамтарсан хэлэлцээг баримталж, Тайваньтай албан ёсоор хамтран ажиллах бүхий л төрлийн ажиллагаагаа зогсоохыг БНХАУ уриалж байгааг онцолсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хятадаас айхгүй дээ
2022-08-24
Хятадууд худлаа л томроод байх юм онгоцтой нь устгачиихаач
2022-08-23
Болд:
АНУ ёстой тоож харагдаач.
2022-08-23