Японы зочид буудалд хачирхалтай өрөөнүүд санал болгож байна

Японы нэгэн зочид буудалд үйлчлүүлэгчдэд хачирхалтай өрөө санал болгодог болжээ. Эдгээр өрөө нь зохион байгуулалттай гэмт хэргийн ертөнцийн уур амьсгалыг бүрдүүлсэн гэж "МИР 24" мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, зочид буудал нийтдээ найман өрөөтэй аж. Нэг өрөө нь саарал хана, хатуу вандан, жинхэнэ тороор хийсэн хаа гээд шоронгийн камерын хэв маягаар хийгджээ. Харин өөр нэг өрөөг цагдаагийн газрын мэдүүлэг өгөх өрөө шиг тохижуулсан байна.
Түүнчлэн якуза нарын офис хэв маягаар тохижуулсан өрөө ч байгаа гэнэ. Хүмүүс энэ зочид буудлыг богино хугацааны болзоонд зориулагдсан газар гэж үзэж байгаа бол эзэд нь буудлаа амралтад зориулагдсан хэмээн тайлбарлаж байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ