Орос хяналтаа тогтоосон Херсон мужийн сургуулиудад орос хэл дээр хичээл орно
2022-08-23

Украины Херсон мужид Оросын цэргүүд хяналтаа тогтоосон. Улмаар ОХУ хяналтаа тогтоосон бүс нутгуудад өөрсдийн дүрэм журмыг тогтоосоор байгаа юм. 

 

Энэ удаад сургуулийн хөтөлбөртэй холбоотой шийдвэр гаргажээ. Тодруулбал, есдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн Херсон мужийн дунд сургуулиудад хичээлийг орос хэл дээр явуулах бөгөөд харин украин хэлийг тусад нь сургалтын хөтөлбөр болгон заах аж. 

 

Түүнчлэн ОХУ-д явагддаг Төгсөлтийн ерөнхий шалгалтыг Оросын хяналтад орсон Украины бүс нутгуудад нэвтрүүлэх юм байна. Мөн энэ онд төгссөн, Херсон мужийн сургуулийн төгсөгчид Оросын бүрэн дунд боловсролын үнэмлэх авчээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
бузар цуснууд шүү
2022-08-23