Лиз Трасс: Шаардлагатай бол цөмийн зэвсэг ашиглахад бэлэн

Их Британийн Ерөнхий сайдын албан тушаалыг хаших эрхийн төлөө өрсөлдөж байгаа, тус улсын Гадаад хэргийн сайд Лиз Трасс шаардлагатай бол цөмийн зэвсэг ашиглахад бэлэн хэмээн мэдэгджээ.
"Энэ бол Ерөнхий сайдын чухал үүрэг гэж би бодож байна. Би үүнийг хийхэд бэлэн" хэмээн Бирмингемд үг хэлэх үеэрээ мэдэгдсэнийг Times Radio дамжуулсан байна.
Их Британи улс цөмийн таван гүрний нэг бөгөөд SIRPI-ийн мэдээллээр энэ улсад 120 орчим цөмийн хошуу байдаг аж.
Энд дуулгахад, Британийн Ерөнхий сайд Борис Жонсон өөртэй нь холбоотой олон дуулиан гарсны дараа долдугаар сарын долооны өдөр Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцрохоор болсноо зарласан юм. Түүнчлэн тэрбээр Консерватив намын даргын ажлаасаа ч гарсан. Ингэснээр Консерватив нам шинэ даргаа сонгох шаардлагатай болсон бөгөөд ийн сонгогдсон дарга нь Их Британийн Ерөнхий сайдын албыг хаших юм. Энэ суудлын төлөө өрсөлдсөн нэр дэвшигчдээс сүүлийн шатанд сангийн сайд асан Риши Сунака, Гадаад хэргийн сайд Лиз Трасс нар тунаж үлдээд байна. Санал асуулгаас харахад Лиз Трасс ялах магадлал өндөр гэж гарсан талаар Sky News суваг мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ