Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш Украин нэг их наяд гривень зарцуулжээ

img

Орос улс Украин руу түрэмгийлж эхэлснээс хойш Украины улсын төсвийн зарцуулалт нэг их наяд гривень болсон гэнэ. Энэ талаар Украины Ерөнхий сайд Денис Шмыгаль наймдугаар сарын 23-ны өдөр болсон Сайд нарын танхимын хурал дээр мэдэгдсэнийг Украины Засгийн газрын албан ёсны цахим хуудас мэдээлжээ. 

 

"Улсын төсвөөс зарцуулсан энэ мөнгөний 40 гаруй хувийг армийн хэрэгцээнд зориулсан. 288 тэрбум гривенийг цэргүүдийн цалин, 135 тэрбумыг цэргийн техник худалдаж авах, засварлах, батлан хамгаалахын зориулалттай бүтээгдэхүүн, зэр зэвсэг худалдан авахад зарцуулсан" хэмээн Денис Шмыгаль онцолжээ.

 

Түүнчлэн энэ хугацаанд Ерөнхийлөгч Владимир Зеленский тэргүүтэй эрх баригчид төрийн байгууллагуудтай хамтран ажилласнаар Украины холбоотнуудаас 14 тэрбум гаруй долларын гадны санхүүжилт татаж чадсан гэж Шмыгаль мэдэгдсэн байна. Энэ онд багтаан олон улсын түншүүдээсээ дахин 12-16 тэрбум доллар авахаар төлөвлөж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Dolgoon nuuriin batsuh hogiin hulgaich shuu
2022-09-06
Украин ялнаа:
Украиныг бүх дэвшилтэт хүн төрөлхтөн, ардчилсан улс болгон, эрүүлээр сэтгэдэг хүн болгон дэмжиж байна. Тэд эх орноо хамгаалж буй, ардчиллыг аймшигт хар хүчнээс хамгаалж буй.
2022-08-24