КОВИД-19: Улсын хэмжээнд 98 халдвар шинээр бүртгэгдлээ
2022-08-24

 

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавирусийн халдварын 98 тохиолдол батлагдлаа. Үүний 54 нь Улаанбаатарт, 44 нь орон нутагт бүртгэгдлээ. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 976 751 боллоо.

 

Нийт батлагдсан тохиолдлын  536,914 (54.9%) нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон 21 аймагт халдвараар өвчидсөн 931 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

 

Коронавируст халдварын Омикрон хувилбарын шинэ тохиолдлууд бүртгэгдэж байгаатай холбоотойгоор ХӨСҮТ-өөс хувийн ариун цэврээ сахиж, маск зүүхийг онцгойлон анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин