Мах болон уураг элэгний өвчлөл үүсгэдэг
2022-08-25

 

Монгол улс элэгний өвлөлөөр дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй дээгүүр бичигдэж байна. Хүний биеийн хамгийн чухал эрхтэн болох элэгний өвчлөл сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж Монгол улсад энэ өвчнөөр жилдээ 2500 гаруй хүн нас бардаг байна. Тэгвэл бид элэгний өвчлөл юунаас үүсдэг, хэрхэн сэргийлж элгээ хамгаалах талаар мэдээлэл бэлтгэлээ.

 

Элэг гэж юу вэ?

Элэг нь хүний биеийн хамгийн том булчирхайлаг эрхтэн бөгөөд эрэгтэй хүнд 1.8 кг, эмэгтэй хүнд 1.3 кг орчим жинтэй байдаг. Элэг гэдэг эрхтэн таны бие махбодид 500 гаруй төрлийн үйл ажиллагаа явуулдаг нэн чухал эрхтэн. Мөн цээжний баруун талд өрцний чанх доор байрладаг хүний биеийн хамгийн том шүүрлийн булчирхай юм. Элэг нь хоол боловсруулах, цусны эргэлтийг хангах, бодисын солилцоог зохицуулах, бие махбодыг хоргүйжүүлэх онцгой үүрэгтэй. Өөрөөр хэлбэл хүний биеийн хэмийг зохицуулагч лаборатори гэсэн үг юм.  

 


Элгээ хэрхэн хамгаалах вэ? 

Цөсөө эрүүл байлгах, өглөө бүр тогтмол цайгаа ууж байх мөн хоол хүнсээ тааруулан хэрэглэж илчлэгийг зохицуулах, эмний зохисгүй хэрэглээг багасгаж ихэнхи тохиолдолд эмнээс татгалзаж органик, ургамлын гаралтай танг чухалчлах хэрэгтэй. Хэрвээ ямар нэгэн өвчнөөр өвчилж химийн гаралтай эм ууж байгаа бол элэг хамгаалах эмчилгээг давхар хийлгэх зэрэг эрүүл хоол хүнс, дасгал хөдөлгөөнийг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх шаардлагатай юм.

 

 

 

 Элгийг юу хамгийн их гэмтээдэг вэ?

  1. Архи- Элэг нь архины хэрэглээнээс шалтгаалан бүхэлдээ өөхөлж улмаар 5-10 жилийн дараа хатуурч чулууждаг. Энэ нь элэгний хорт хавдрын эхний шат. Ингэж хатуурсан элэгний ар талд хавдар үүсэж байдаг.
  2. Мах – Монголчууд өдөрт 3 удаа махан хоол хэрэглэж байгаа нь төмрийн илүүдэл үүсгэдэг байна. Махан хоолонд агуулагдах төмөр элгийг маш хүчтэй гэмтээдэг.
  3. Уураг – Сүүлийн үед залуус фитнесээр хичээллэхдээ уургийг буруу хэрэглэх болсон. Уураг гэдэг зүйл өөрөө аминхүчил юм. Энэ амин хүчил хүний биеийн булчинд  тодорхой хэмжээний тэжээл өгөх үүрэгтэй. Гэтэл хүмүүс өөрийн биеийн булчингийн массыг хэтрүүлж уургийг уудаг.  Хэт их хэмжээний уургийг элэг нарийвчлан задалж булчинд хүргэхдээ цуцаж, амин хүчлийн илүүдэл үүсэж элэг гэмтдэг.
  4. Эм- Монголчуудын хувьд хамгийн их хэрэглэдэг парацетмолын төрлийн эмүүд хамгийн их элгийг гэмтээдэг. Яагаад гэвэл парацетмол нь элэгний эсүүдийг түлж үхүүлдэг. Ингэснээр элэгний бактери эсэргүүцэх чадвар муудаж элэг гэмтдэг. Түүнчлэн цусаар дамжиж буй бүх зүйлс элгээр дамждаг учир ууж байгаа бүхий л эмүүдээ зохистой хэрэглэх хэрэгтэй
  5. Цөсний чулуу- Элэг өдөрт дунджаар нэг литр шүүрлийг ялгаруулж цөсний хүүдийгээр дамжуулан нарийн гэдэс рүү гадагшлуулж, хүний биеийн өөх тосыг задалж өгдөг. Гэтэл цөсний чулуу үүссэн үед нарийн гэдэс рүү урсах шүүрлийн хэмжээ багасаж цөсөнд бөглөрөл үүссэнээр элгийг түлж гэмтээдэг байна.
Shuud.mn
Сонин хачин
Dr:
Hamgiin gol Eleg gemteegch ni virus
2022-08-25