Владимир Путин армийн бие бүрэлдэхүүний тоог нэмэх тушаал гаргав
2022-08-26

 
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Оросынх Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний тоог нэмэх тушаалыг наймдугаар сарын 25-ны өдөр гаргажээ. Энэ тушаалын дагуу Зэвсэгт хүчний 1,9 сая бие бүрэлдэхүүнийг 2,04 сая хүн болгож нэмэх аж. 

 

Регнум агентлагийн мэдээлснээр, “Батлан хамгаалах тухай” хуулийн дагуу энэ тушаалыг гаргасан бөгөөд тушаалын дагуу 1 150 000 нь цэргийн алба хаагч, үлдсэн нь энгийн албан хаагч байх гэнэ. 


Үүнээс өмнө, 2017 оны 11 дүгээр сард Путин Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг 1 902 758 хүн байна ( үүнээс 1 013 628 нь цэргийн алба хаагч)гэж тогтоож байлаа. Харин шинэ тушаалын дагуу Оросын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн ирэх оны нэгдүгээр сараас эхлэн 2 039 758 болох аж. 

 

Орос армийн бие бүрэлдэхүүнээ хэрхэн тэлэх вэ

 
Одоогийн байдлаар Оросын армийн бие бүрэлдэхүүн 1 902 758 бөгөөд үүнээс 1 013 626 нь цэргийн алба хаагчид. Путиний тушаалаар цэргийн алба хаагчдын тоо 1 150 628 буюу 137 мянгаар нэмэгдэх аж. Гэхдээ цэргийн алба хаагчдын тоог ямар арга замаар, ийм богино хугацаанд олон мянгаар нэмэгдүүлэх нь тодорхойгүй. 

 

Ажиглагчдын үзэж байгаагаар, 2022 оны хавар буюу Украин руу Оросын арми халдсаны дараа хугацаат цэргийн албанд 134,5 мянган хүн татагдсан, тэднийг бүгдийг нь гэрээт цэргийн албанд шилжүүлж, намар дахин 140 мянган хүнийг цэрэгт татвал Оросын арми цэргийн алба хаагчдынхаа тоог Путиний тушаалын дагуу нэмэж магадгүй гэнэ. 


Хагас жил алба хаасан, ирэх хавар халагдахаар зэхэж байгаа цэргүүдийг гэрээт цэргийн албанд зүтгэхийг ятгах эсвэл шахаж ч болзошгүйг ажиглагчид онцолж байна. Түүний зэрэгцээ Орост далдуур дайчилгаа явагдсаар байгаа, Путин энэхүү тушаалаараа Украинын дайнд оролцох хүсэлтэй сайн дурынхан бэлэн байгаа гэх баримтыг л баталгаажуулж байж болзошгүй гэж ВВС агентлагийн тоймч бичжээ. 


Гэсэн ч , Оросын хэвлэлүүдийн мэдээллээс харахад, сайн дурынхныг татахаар ихээхэн мөнгө, бусад урамшуулал амлаж байгаа ч сайн дураар дайтах хүсэлтэй хүмүүс төдийлөн гарахгүй байгаа бололтой.

 

Буриадад гэхэд өмнө нь сайн дурын цэргүүдэд нэг удаагийн урамшуулал нь 100 мянган рубль байна гэж амлаж байсан бол одоо 200 мянган рубль буюу өмнөхөөсөө хоёр дахин ихийг амлаж байгаа нь дайнд явж, амь насаараа дэнчин тавих хүсэлтэй хүмүүс бага байгааг илтгэнэ.

 

Үүний зэрэгцээ, Оросын “Вагнер” хувийн цэргийн компани хорих газруудаар явж, хоригдлуудыг элсүүлэх болсон талаарх мэдээллийг Оросын хараат бус хэвлэлүүд мэдээлсээр байгаа юм. Хоригдлуудыг цэрэгт явахыг зөвшөөрвөл тэдний ялыг хэлтрүүлэхийн дээр урамшуулал мөнгө олгоно гэж амлаж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хоноцын шээс минь чиний ээж явна
2022-08-27
Индог:
Хоригдол болчих юмсан
2022-08-27
Зочин:
"Бид хүмүүсийг чөлөөлөөд байгаа юм алга. Хот сөнөөж л байх шив" гээд орос цэрэг ярьж байна лээ.
2022-08-26
Дээрмийн дайнд хэн явахав дээ
2022-08-26
Хоноцын шээс минь чиний ээж явна
Зөв:
Аргагүй штээ, Украины дайнаар 100 мянга гаруй цэрэг үхсэн, шархадсан, олзлогдсон, зугтсан, цэргээс халагдсан.
2022-08-26
Дээрмийн дайнд хэн явахав дээ