Озон эмчилгээг зарим орнуудад хоригложээ
2022-08-26

 

Манай улсад өргөн дэлгэрч байгаа озон буюу хүчилтөрөгчийн эмчилгээний талаар дуулаагүй хүн ховор биз. Энэ эмчилгээний ач тус, хор хөнөөл, сөрөг үр дагаврын талаарх мэдээллийг бид цогцоор хүргэхээр бэлдлээ.

 

Манай улсад озоны эмчилгээг зөвхөн хувийн эмнэлгүүдэд хийдэг. Энэхүү эмчилгээ сошиал орчинд иргэдийн дунд сайшаалыг хүртэж олон удаагийн давтамжтай хийлгэж байхад нөгөө хэсэг нь "Озон зэрэг мөнгө үрсэн эмчилгээ цус өтгөрөлтийг эмчлэхгүй, харин ч хүний биед сөрөг нөлөө ихтэй" хэмээн цахим сүлжээнд талцаад байгаа юм. 

 

Озон гэж юу вэ?

 

Агаар мандал дахь озон, дэлхийн гадарга дахь озон болон эмчилгээний озон гэсэн гурван төрөл байдаг аж.

 

Озоны эмчилгээг анх 100 жилийн өмнө олон зүйлсийг туршиж, зөв шийдэлд хүрэх гэж үзсэн боловч одоо хэр нь баталгаатай гэх албан ёсны зөвшөөрөл байдаггүй гэнэ. 

 

 

Озоныг судсаар тарих практик 1970 оноос хойш хэрэгжиж эхэлжээ. Гэсэн ч олон оронд озоны эмчилгээг эргэлзээтэй байдлаар авч үздэг хэвээр. Учир нь озон аюулын өндөр түвшний бодисын ангилалд багтдаг байна.

 

Тухайлбал Их Британи, АНУ-ын мэргэжилтнүүд энэ аргыг ашигладаггүй, “health freedom law” хэмээн хуульчилсан бөгөөд ШУ-д батлагдаагүй зүйлсийг 100 хувь хорьчихгүйгээр хуульчилж авч үздэг.

 

Мөн зарим эмч нар озоныг хүний биед бүрэн аюулгүй, ашигтай гэж үздэг бол дэлхийн том эмнэлгүүдийн их эмч, докторууд хүний бие махбодод хорт хавдар үүсгэдэг мутагеник нөлөөтэй радикалууд үүсгэдэг учраас эрүүл мэндэд заналхийлж байна хэмээн үздэг .

 

Озон эмчилгээ нь дараах гаж нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэж мэргэжилтнүүд үздэг.

Үүнд:

  • Бөөрний колик үүсэх
  • Шээс ихсэх
  • Элэгний фермент ихэссэн

 

Эсрэг заалт:

  • Цочмог миокардийн шигдээс
  • Озоны харшил
  • Гипертоидизм
  • Архины хордлого
  • Тромбоцитопени
  • Янз бүрийн цус алдалт
  • Цусархаг цус харвалт
  • Цусны өвчин
  • Таталт өгөх хандлага гэх мэт эсрэг заалттай ажээ.

 

Харин манай улсад хийгдэж байгаа эмнэлгүүдийн хувьд дараах Озоны дараах аргаар эмчилгээ хийж байна.

 

 

Үндсэн арга: Энэ бол хамгийн түгээмэл хэрэглээний арга юм. Энэ аргын тусламжтайгаар хүнээс авсан 50-200 мл цус, эмчилгээний хэдэн удаа, хэрэглэх

 

Озоны тун: Өвчтөний ерөнхий байдал, нас, үндсэн өвчнөөс хамаарна.

 

Бага арга: Тухайн хүнээс авсан 2 – 5 см цусыг озоны тогтоосон тунтай хольж тухайн хүнд тарина.

 

 

Биеийн хөндийд озон хүргэх: Шулуун гэдсээр – Озоныг шулуун гэдсээр, үтрээ, чихний сувгаар шүрших аргаар хүнд өгнө.

 

Үе мөч болон булчинд озоны хий нэвтрүүлэх: Яс-булчингийн тогтолцооны эмгэгийн үед озоны хийн тодорхой тунгаар тухайн хүний ​​үе мөч болон булчингийн өвдөлттэй хэсэгт тохирох зүүгээр тарьдаг.

 

Озоны уут: Энэ нь эдгэрдэггүй шарх, чихрийн шижинтэй хөл, арьсны гэмтэл, халдвар, цусны эргэлтийн эмгэг, невропат өвдөлт, синдромд хэрэглэнэ.

 

Озоны аяга: Энэ нь ялангуяа даралтын шарханд ашиглагддаг ажээ.

Shuud.mn
Сонин хачин
Хүн хөдөлгөөн нойр хоол гурваа хяначихдаг өөр илүү юм хэрэггүйдээ
2022-08-28
Зочин:
ер нь хүнд сайн гэсэн болгоныг хязгаарлах төлөвтэй болжээ
2022-08-28