КОВИД-19: Улсын хэмжээнд 102 халдвар шинээр бүртгэгдлээ
2022-08-26

 

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавирусийн халдварын 102 тохиолдол батлагдлаа. Үүний 56 нь Улаанбаатарт, 46 нь орон нутагт бүртгэгдлээ. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 977 670 боллоо.

 

Нийт батлагдсан тохиолдлын  537 542 (54.9%) нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон 21 аймагт халдвараар өвчидсөн 758 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

 

Коронавируст халдварын Омикрон хувилбарын шинэ тохиолдлууд бүртгэгдэж байгаатай холбоотойгоор ХӨСҮТ-өөс хувийн ариун цэврээ сахиж, маск зүүхийг онцгойлон анхааруулж байна.

 

Халдвар бүртгэгдсэн аймгууд:

Архангай аймагт- 3

Дархан-Уул аймагт- 5

Дорноговь ааймагт- 4

Өмнөговь аймагт- 25

Төв аймагт- 3 халдварын тохиолдол бүртэгджээ.

Shuud.mn
Сонин хачин