Их Британид эрчим хүчний үнэ 80 хувиар нэмэгдэнэ

Их Британид 2022 оны 10 дугаар сарын нэгнээс эхлэн цахилгаан эрчим хүчний үнэ 80 хувиар нэмэгдэж 3549 фунт болно гэж Хий, цахилгаан эрчим хүчний зах зээлийн удирдах газар мэдэгджээ.
Ингэснээр, айл өрхийн дундаж төлбөр одоогийн төвшинтэй харьцуулахад жилд 1578 фунтээр нэмэгдэх аж. Үнийн өсөлт зогсохгүй үргэлжилж, улмаар 2023 оны дөрөвдүгээр сар гэхэд жилд 6,5 мянган фунтийн үзүүлэлтэд хүрнэ гэж мэргэжилтнүүд анхааруулжээ.
Британид ийнхүү эрчим хүчний үнэ эрс өсөхөөр болсонд Оросыг буруутгасан байна. "ОХУ Европ руу нийлүүлэх хийгээ аажмаар, зориудаар зогсоож, манай айл өрх, албан байгууллага, эдийн засагт хохирол учруулж байна. Энэ зардлыг шингээхийн тулд үнэ өсгөхөөс өөр аргагүй" гэж Их Британийн Хий, цахилгаан эрчим хүчний зах зээлийн удирдах газар мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ