"Восток-2022" сургуулилалтад Монгол, Хятадын цэргүүд оролцоно

ОХУ-д есдүгээр сарын 1-7-ны хооронд Дорнод цэргийн тойргийн полигонуудад явагдах "Восток-2022" стратегийн сургуулилалтад Оросын 50 мянга гаруй цэргийн алба хаагч оролцоно гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, "Восток-2022" сургуулилатад 5000 зэвсэг, цэргийн техник, тэр дундаа 140 онгоц, 60 байлдааны хөлөг онгоц оролцох юм байна.
Энэ сургуулилалт нь "Дорнод цэргийн тойргийн хариуцлагын бүсэд Оросын Холбооны Улс болон түүний холбоотнуудын цэргийн аюулгүй байдлыг хангах хүрээнд" зохион байгуулагдана гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгджээ. "Восток-2022" сургуулилалтад Хятад, Казахстан, Энэтхэг, Тажикистан, Монгол болон бусад орны цэргийн алба хаагчид оролцох юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ