ЭМЯ-наас озон эмчилгээний зөвшөөрөл олгодоггүй
2022-08-29

 

Манай улсад өргөн дэлгэрч байгаа озон буюу хүчилтөрөгчийн эмчилгээний талаар дуулаагүй хүн ховор биз. Энэ эмчилгээний ач тус, хор хөнөөл, сөрөг үр дагаврын талаарх мэдээллийг бид цогцоор нь хүргэсэн билээ.

 

Озон эмчилгээг олон нийтэд түгээж эмчилгээ хийж буй зарим нэгэн эмнэлнээс  озон эмчилгээний стандарт шаардлага, зөвшөөрөл авсан эсэхийг тодрууллаа.  

 

Эмнэлэг нэг:

 

-Озон эмчилгээг нь ямар тохиолдолд хийдэг вэ?

 

-Манай эмнэлэгт хийгдэж байгаа Озон эмчилгээ бол эсийн түвшинд хийгддэг ба хордлогыг тайлж өгөх үйлчилгээтэй. Мөн цус өтгөрөлтийн эсрэг цусыг маш сайн шингэлж өгдөг. Ингэснээр хүний биеийн бодисын солилцоог дэмжиж дархлаажуулалтыг нэмэгдүүлж өгдөг.

 

-Хэзээнээс энэ эмчилгээг хийж эхэлсэн бэ?

 

-Манай эмнэлэг 2021 оны дөрөвдүгээр сараас хойш хийж байгаа.

 

-Хэдэн төгрөгийн үнэтэй хийж байгаа вэ?

 

-Нэг удаагийн оролт нь 85 мянган төгрөг гэж байгаа. Гэхдээ нэг удаа бус хэд хэдэн удаа орж байж үр дүнгээ өгнө.

 

-Ямар нэгэн зөвшөөрөлтэй юу?

 

-Тийм ээ, мэргэшсэн эмч болон  ЭМЯ-ны албан  ёсны зөвшөөрөлтэй.

 

Эмнэлэг хоёр:

 

-Озон эмчилгээ талаар мэдээлэл хэлж өгөөч?

 

-Эмчилгээ хийлгэхийн тулд мэдрэлийн эмч дээр цаг аваад зөвлөгөө авсны дараа цусаар озонжуулах, натраар озонжуулах гэсэн хоёр  эмчилгээг хийлгэх шаардлагатай. Цусаар озонжуулах нэг удаагийн оролт 100 мянган төгрөг, натраар озонжуулах нэг удаагийн оролт нь 40 мянган төгрөгөөр хийгдэж байна.

 

-Хэзээнээс энэ эмчилгээг хийж эхэлсэн бэ?

 

-Манай эмнэлэг 2-3 жил болж байгаа.

 

-Озон эмчилгээ хийх зөвшөөрөл байгаа юу?

 

-Манай эмнэлэг өөрөө албан ёсны зөвшөөрөлтэй. Тиймээс Озон эмчилгээ Монголд нэвтэрснээс хойш хийж байгаа.

 

Дээрх эмнэлгүүдийн мэдээлэл өгсний дагуу ЭМЯ-наас озон эмчилгээ хийх зөвшөөрөл олгодог эсэхийг тодруулахад:

 

ЭМЯ: Манай энэ озон эмчилгээтэй ямар ч хамааралгүй. Зөвшөөрөл ч олгодоггүй. Тиймээс хувийн эмнэлгүүд дур мэдэн хийж болохгүй гэсэн үг. Харин озон эмчилгээг мэргэжлийн хяналтын газраас олгож, хянан шалгалтыг хийдэг хэмээн хариулт өгсөн юм.

 

АНУ-ын Даллас хотод Ковид-19н үед маш сайн гээд озон эмчилгээг худлаа реклам хийж байсан “Wellness Center”-т шүүхээс арга хэмжээ авч хариуцлага тооцож байжээ. Цаашлаад озон эмчилгээний улмаас нас барсан хэд хэдэн тохиолдол гарсан байна.

 

Хятадын нэгэн хотод 54 настай эмэгтэй судасжилтын улмаас эмнэлэгт хандсан бөгөөд орон  нутгийн эмнэлэг хүчилтөрөгчтэй хэвийн давсны уусмал өгч, озон үүсгэгчээр дамжуулан 38 хувийн озоны агууламжтай натрийн хлорид хийж, варикоз руу тариулжээ.  Судас нь сайжрахгүй харин  ч улам дордож өвчтөн комд орсон хэрэг гарчээ.

 

Мөн  нэгэн эх сурвалжийн мэдээлснээр хэдхэн сарын өмнө хувийн эмнэлэгт озон эмчилгээ хийлгэж байх үедээ зүрх нь зогсоод улсын эмнэлэгт хүргэгдсэн байна. Энэ мэтчилэн хэдий эмчид үзүүлж эмчилгээ хийлгэсэн ч гэсэн эрүүл мэндээ эрсдэлд оруулсан олон мянган хүмүүс байгаа юм.

 

Озон нь хүчтэй исэлдүүлэгч бодис бөгөөд эсийн бодисын солилцоог идэвхжүүлж, бактери, вирусийг устгаж, цусны эргэлтийг сайжруулдаг. Халдварт шарх, вируст гепатит, архаг өвдөлт, эмэгтэйчүүдийн өвчний эмчилгээнд голчлон хэрэглэдэг.

 

Гэсэн хэдий ч, энэ нь цаашлаад аюултай гэж мэргэжлийн эрдэмтэд анхааруулсан байдаг. Эрүүл мэндээ эрсдэл оруулахгүйн тулд ууланд авирч, дасгал хөдөлгөөн хийж, эрүүл хооллох нь аливаа өвчин эмгэгээс хамгийн сайн хамгаалдаг юм шүү.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
ЭМЯ ний сайд та огцорно уу баталгагүй эмчилгээ явагдаад дархлагдаад бгаа юм биш үү сайд огт санаа тавихгүй бна та огцорно уу шударга л байл даа
2022-09-28
Gadaadad l nas barsan tohioldol durdaj ee negent survaljlaga beldsiin bol neg mur sai sudalj uhaj tunhuuch ee! Yagaad tsaash ni MHEG-aas asuugaaguin, bas mongold ch bas endej nas barsan tohioldol garsan shd!
2022-09-05
Hovdiin tsetseg sumiin haryat chotgor amraa jorlono uhdag hujaagiin shees guuriamch psda
2022-08-30
Zochin:
Tegeed zuvshuurulgui gesen ug tegvel ene ulsad chin tur gedeg yum MXEG baidag yum uu baidaggui yum uu ЭМЯ yugaa xiigeed baidag yum be
2022-08-29