Германд цахилгаан эрчим хүч хэмнэх үүднээс худалдааны төвүүдийн цахилгаан шатыг зогсоож эхэлжээ
2022-08-29

Европын холбооны орнууд Орос, Украины дайнаас үүдэлтэйгээр Оросын байгалийн хийн хамааралтай байдлаасаа татгалзаж, улмаар эрчим хүчний хэмнэлтийн горимд шилжиж байгаа талаарх мэдээлэл гарах болсон юм. Өмнө нь Британид эрчим хүчний хэмнэлтийн төлөвлөгөө баталсан бол энэ удаад Германд цахилгаан эрчим хүчээ хэмнээд эхэлжээ. 

 

Bild сонины мэдээлснээр, Германы худалдааны төвүүдэд цахилгаан эрчим хүчээ хэмнэх үүднээс урсдаг шат зогсоож, гэрэлтүүлэг бага ашиглах болсон байна. 

 

Эхний ээлжинд Saturn, ЕСЕ худалдааны төвүүдийн урсдаг шатыг зогсоосон бол Galeria Кarstadt сүлжээ их дэлгүүрүүдийн гэрэлтүүлгийг багасгажээ. Цаашлаад IKEA компанийн худалдааны төвүүдэд урсдаг шатыг зогсоох талаар төлөвлөж байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин